Х.Нямбаатар: Тэг зогсолттой үед хэчнээн шинэ автобус ирээд ч тэг зогссон хэвээр л байна

Х.Есү
2023/12/18

Өчигдөр нийслэлээс захирамж гарч өнөөдрөөс эхлэн бага ангийн сурагчид цахимаар хичээллэж, автомашинууд тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. 

Олон нийтийн зүгээс үүнийг бухимдалтайгаар хүлээн авсан хэдий ч хотын даргын хувьд шийдвэрээ эргэж харахгүйгээр нэгэнт баталсан. Тэгвэл Х.Нямбаатар өнөөдөр шинээр орж ирэх гэж буй автобуснуудын талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Х.Нямбаатар: "Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ.

12 сарын 29 нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна.

2 сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна.

Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинээр шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр байна шүү дээ" гэлээ. 



Гэрэл зургийг: MPA



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна