“Central” телевизийн бүтээл "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн хамгийн содон дүр болох М.Билгүүнийг танилцуулж байна.
М.Билгүүн нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид шүхэрчин дайчнаар алба хаадаг, ахлах дэслэгч цолтой юм. Тэрээр цэрэгжлийн спортын мастер бөгөөд цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I эсвэл II байрыг эзэлж яваа гэнэ.
Өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртжээ.
2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тэр бүртээ амжилт үзүүлж яваа тэрүүний офицер аж.
Тэрээр ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, саяхан АНУ-д суралцаад ирсэн герман, англи хэлтэй.
Энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер гэж хамтран зүтгэгчид нь үнэлдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна