Үндэсний музейн ажилчид сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэв

Zuv.mn
2024/03/04

Соёлын сайд Ч.Номин өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Монголын үндэсний музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор Д.Мөнхтогоог томилжээ. Гэвч дараа нь томилгоогоо өөрчилж, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг Монголын үндэсний музейн захирлаар сонгон шалгаруулалт зарлалгүйгээр, мөн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон байна

Соёлын сайдын энэ шийдвэрийг тус музейн ажилчид эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Тэд "Албан тушаалд томилох сонгон шалгаруулалт зарлалгүйгээр өөр байгууллагын захирлаар энэ албыг хавсран удирдуулах нь зохисгүй хэмээн үзэж байна. Мөн салбарын сайдын энэ шийдвэр нь байгууллага хоорондын албан харилцаа доголдох, хяналтын чиг үүрэг алдагдах, соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гарах эрсдэл дагуулж болзошгүй" гэсэн юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.35
    2024/03/04

    medleg chadwar dutuu mungu nam sagasan munhaguuduig tolgoi dree zalchaad ingej gomorhoj suuh ch gejde

    Хариулах