2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонх болж, ялалт байгуулсан.Сонгуульд МАН 68 суудал авч, ялалт байгуулснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон хэдий ч УИХ-д суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН намуудад санал тавиад байгаа юм.
Тэгвэл ХҮН намын Төлөөлөл зөвлөл хуралдаж, хамтарсан засгийн газарт орж, ажиллах шийдвэр гаргасан байна. Тус намын дарга Т.Доржханд ч энэ талаар "ХҮН намын хувьд маш олон эдийн засагчтай, гадаад, дотоодын хамгийн сайн сургууль төгссөн туршлагатай 3000 эдийн засагч байна. Эдийн засгийн хүний нөөцөөрөө бусад намуудаа бодвол ХҮН нам илүү. Хэрвээ хамтрах шийдвэр гарвал өөрсдийн давуу талаа бодож, хувь нэмэр оруулж чадах зүйлээ хийнэ" гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Харин өчигдөр /2024.07.07/ Ардчилсан намын ҮБХ хуралдаж, ҮБХ-ны гишүүдийн олонх нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэдэг шийдвэрийг илэрхийллээ. Төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт Ардчилсан нам хамтран ажиллахаар болсон талаар мэдээллэв.
Ингэснээр МАН-ын байгуулах засгийн газарт АН, ХҮН-ын төлөөлөл орж, ажиллах үндсэн тохироо бүрдэж буй.
Хөшигний ард: МАН-аас энэ саналыг гаргасан учраас Ерөнхий сайдаар дахин томилогдсон Л.Оюун-Эрдэнэ засгийн газрынхаа бүтэцэд өөрчлөлт оруулж, зарим яамдыг салгах, нэгтгэх байдлаар зохицуулалт хийнэ.
МАН-аас ХҮН намд Эдийн засаг хөгжлийн сайдын суудал өгөх үндсэн тохироо хийгдсэн. Харин ХҮН намын удирдлагууд барьцаа ахиулж, дахин нэг сайдын суудал авахаар шахаж байгаа гэнэ. Ямартай ч эрх баригчид ХҮН намд бүр тодруулбал намын дарга Т.Доржхандад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдыг өгөх нь ээ.
Харин Ардчилсан намын хувьд хэд хэдэн яам, сайд авах тохироотой байгаа ч нарийн тоо гараагүй. Ерөнхийдөө 6-8 сайдын суудал яригдаж байгаа ч хэлбэлзсээр байна. Мэдээж АН-ын дарга Л.Гантөмөр Шадар сайдаар томилогдох бөгөөд нэмээд ХНХЯ-ыг авах нь тодорхой болсон гэнэ.
Ерөнхийдөө АН-д Эрүүл мэндийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг яамдыг ч өгч магадгүй гэх мэдээлэл байна. Үүнтэй нь холбогдуулан өөрсдөө ЗГ байгуулах боломжтой байж АН, ХҮН намтай хамтрахыг нь нам доторх гишүүд, удирдлагууд нь эсэргүүцсээр байгаа юм.
УИХ-ын сонгуульд гурав дараалал ялалт байгуулаад байгаа МАН чухам ямар зорилгоор АН, ХҮН намтай хамтрах гээд байгаа нь тун хачирхалтай. Уг нь УИХ-ын сонгуулиар ард түмэн дүнгээ тавьж, МАН-ыг олонх болгосон. Өөрсдөө ЗГ-аа байгуулах бүрэн боломжтой ч хамтарсан ЗГ байгуулах гээд байгаа нь 126 гишүүнтэй парламентын болон ЗГ-ын тогтвортой байдлыг хангах зорилготой байж болох.
Нөгөө талаар МАН УИХ-ын сонгуулиар олонх болсон ч дотроо хагаралтай байгаа бөгөөд намын дарга Л.Оюун-Эрдэнэ дотоодын хагарал, тэмцэл хамаарахгүйгээр АН, ХҮН намтай эвсэж, ЗГ-аа тогтвортой байлгах зорилготой байж болох юм.
Ямартай ч хамтарсан ЗГ байгуулагдах нь нэгэнт тодорхой боллоо. Сонгуулийн холимог тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр цааш цаашдын ЗГ ч хамтарсан байдлаар байгуулагдах тогтолцоо бүрдчихсэн гэж болно. МАН олонх болсон ч, АН болон бусад УИХ-д суудалтай намууд хүчтэй байх болно.
Үүнийгээ ч МАН-ын удирдлагууд бодсон биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.235
Нэгэн хөнжлийн хайруудаас юу ч хүлээх хэрэггүй. Аминаасаа үнэтэй албан тушаалаа хадгалж, авилгал хулгайгаа айлгүй хамтарч хий дээ
Хариулах103.168.34.17
2 namiin ah duus nairuulj bn uu ?
Хариулах202.126.90.190
ХҮН-д сайн сөрөг хүчин байгаасай нэр цэвэр гэж саналаа өгсөн юмсан олон хүиюмүүс ч ингэж итгэсэн үнэхээр урам хугарлаа баастай нийлвэл баас л болно.
Хариулах