Т.Тулга: Алдаагаа эргүүлж чадахгүйгээс хойш маргаашдаа анхаарлаа хандуулж байна

Zuv.mn
2024/08/13

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга хүрэл медалийн төлөө Пуэрто Рикогийн бөх Себастьян Ривератай барилдаж, 9:10-аар ялагдан тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар олимпын наадмыг өндөрлүүлсэн билээ. 

Тэрбээр "Ялж, ялагдсан ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Алдсан алдааг эргүүлж чадахгүйгээс хойш маргаашдаа анхаарлаа хандуулж байна. Бэлтгэл сургуулилт амралт сэргэлт хоол зүй сэтгэл зүй бүх зүйл бэлэн байсан хараахан хүссэн зүйлдээ хүрч чадсангүй ээ.

Энэ хүртэл минь бүх талаар дэмжсэн тусалсан бүхий л сайхан сэтгэлт хүмүүстээ талархаж байна. Миний хувьд гомдох буруутгах зүйл байхгүй ээ. Манай хамт олон энэ хүртэл бүх талаар тултал дэмжиж ажилласан. Удахгүй сайхан эргэн ирэлтээр уулзах болно оо" хэмээлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.