Женнифер Лопез Шон Комбсын хэргийн хоморгонд орж магадгүй болжээ

Х.Батсайхан
4 цаг 12 минутын өмнө

Пафф Дадди нэрээр алдаршсан дуучин, жүжигчин Шон Комбс хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл, биеэ үнэлэлт зохион байгуулсан зэрэг ноцтой үндэслэлээр саатуулагдаад байгаа билээ. Шүүх хэдий түүнээс өчигдөр барьцаа авч сулласан ч ял оноох магадлал асар өндөр буй. 

Тэгвэл энэ хэрэг  АНУ-ын өөр нэг алдартай дуучин, жүжигчин Женнифер Лопезыг ихэд түгшээжээ. Эх сурвалжид бичсэнээр, Женнифер Лопез хуульчдын баг хөлсөлж, Пафф Даддигийн хэрэгтэй холбоотойгоор шүүхэд дуудагдах болбол хэрхэх талаар хувилбар боловсруулж эхэлсэн гэнэ.  

 Женнифер Лопез Шон Комбстой 1990-ээд оны сүүлээр хэсэг хугацаанд үерхэж байсан бөгөөд тухайн үед Шоны үйлдэж байсан гэмт үйлдлүүдийн гэрч болж байсан бололтой. Тиймээс Шүүхээс дуудаж, "Гэмт хэрэг гарсныг мэдсээр байж нуун дарагдуулсан, хуулийн байгууллагад мэдэгдээгүй" гэдэг үндэслэлээр ял тулгана гэж болгоомжилж байгаа ажээ.  


Учир нь Шон Комбст одоо тулгаад байгаа буруутгалуудыг нотлохын тулд амьдралынх нь янз бүеийн үеүүдийг хамруулж шалгах нь ойлгомжтой болоод байгаа юм. 

Женнифер Лопез Шон Комбстой үерхэж байх үедээ 1999 оны арванхоёрдугаар сарын 27-нд Нью Йорк хотод буудалцсан хэрэгт холбогдож, Цагдаагийн газарт 14 цаг саатуулагдсан байдаг юм. Буу хэрэглэсэн хүн нь Шон Комбс байсан бөгөөд дуучин бүсгүй энэ буудалцааны талаар юу ч мэдээгүй, хараагүй гэсээр суллагдсан байдаг аж. Хэрвээ энэ хэрэг чухамдаа хэрхсэн нь ил болж, Женнифер Лопез тухайн үед дэргэд нь байсан нь илэрвэл байдал эвгүйтэж магадгүй байгаа юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна