Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа

Zuv.mn
2024/10/03

Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа билээ. Тэгвэл төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнөөдөр зарлалаа.

Улаанбаатар хотод баригдах метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд 1.3 км зайтай 14 зогсоолыг дамжин дээрх зайг 27 минутад туулахаар төлөвлөж байгаа юм.

Хүчин чадлын хувьд оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17,000-26,000 хүн тээвэрлэхээр тооцож буй. . Метроны барилга угсралтын ажил  ирэх 2025 онд эхэлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна