УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Үүнд,
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,
-Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай
Засгийн газар 2025 оны төсвийг боловсруулж, өнгөрсөн сарын 1-нээс олон нийтэд нээлттэй хэлэлцүүлсэн. Улмаар энэ сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьсан юм.
2025 оны Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна.
Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санхүүжилтийг тусгасан.
Чуулганы хуралдаанаар өнөөдөр мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна