Нобелийн долоо хоногийг нээж, Анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнууд тодорлоо. Шагналыг энэ жил генийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй микроРНХ-г нээсэн АНУ-ын эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нарт олгожээ.
Нобелийн шагналт эрдэмтэн Гэри Равкан энэ жил 72, Виктор Эмброс 70 настай. Гэри АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Анагаах Ухааны Академи, Философийн Нийгэмлэгийн гишүүн, Виктор АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи болон Америкийн Урлаг, шинжлэх ухааны академийн гишүүн юм байна. Тэд нээлт хийсэн судалгаагаа олон жилийн турш хамтарч хийжээ.
Тэд генийн үйл ажиллагааг зохицуулдаг микро РНХ-г нээснээр генийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчим тодорхой болсон тул шагнал олгосон гэдгийг Сольн дахь Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Нобелийн шагнал тодруулах хуваарь
Аравдугаар сарын 7-анагаах ухаан /Нобелийн форум, Сольн/
Аравдугаар сарын 8-физик /Шведийн эзэн хааны нэрэмжит ШУА, Стокхольм/
Аравдугаар сарын 9-хими /Шведийн эзэн хааны нэрэмжит ШУА, Стокхольм/
Аравдугаар сарын 10-уран зохиол /Шведийн эзэн хааны нэрэмжит ШУА, Стокхольм/
Аравдугаар сарын 11-энх тайван /Норвегийн Нобелийн хороо, Осло/
Аравдугаар сарын 14-эдийн засаг /Шведийн эзэн хааны нэрэмжит ШУА, Стокхольм/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна