БНСУ-ын зохиолч Нобелийн шагнал хүртлээ

Х.Батсайхан
15 цаг 2 минутын өмнө

Нобелийн утга зохиолын салбарын шагнал БНСУ-ын зохиолж Хан Ганд очлоо.  Тус улс ийнхүү анх удаа Нобелийн шагналт зохиолчтой болсон байна. 

Хан Ганыг онцлох болсон шалтгаанаа Нобелийн хороо "Хан Ган нь бие махбод, оюун санааны ялгааг гайхалтай дүрсэлж, оюун санаа илүү чухал, хүч бололцоо нь хязгааргүй гэдгийг харуулан нийгэмд нөлөөлөл үзүүлсэн" гэж тодорхойлжээ. 

Нобелийн шагналт зохиолч Хан Ган 1970 онд Гванжу хотод төрсөн, Йонсей их сургуулийг төгссөн байна. 20 гаруй ном хэвлүүлсэн, зохиолчоос гадна хөгжимчин, зураач гэдгээрээ алдартай ажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна