"Милтон" шуурга: Үерт автсан Флоридагийн гудамжинд матарнууд сэлж иргэдийг айлгаж байна

Х.Батсайхан
13 цаг 37 минутын өмнө

"Милтон" хар салхи Флорида мужийн хотуудыг үерт автуулжээ. Үерийн устай хамт матар, загаснууд хот руу орж ирсэн байна. 

Хотын гудамжаар матар чөлөөтэй сэлж байгаагаас гадна айлын орон гэрт ч орж ирсэн бичлэг цахим орчинд нийтлэгджээ. 

Милтон хар салхины улмаас нэг бус хүн амиа алдаж, 100 гаруй барилга байшин нурсан гэсэн мэдээлэл албаны эх сурвалжаас өгч байна. Түүнчлэн, мужийн хэмжээнд гурван сая гаруй иргэн эрчим хүчний хангамжаас таслагджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна