Аль Пачино: 84-тэй шинэхэн аав байна гэдэг хөгжилтэй юм билээ

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 32 минут

Холливудын алдарт жүжигчин Аль Пачино дурсамж номоо бичиж эхэлжээ. Насаараа хүнтэй гэрлэж байгаагүй тэрээр өнгөрсөн жил кино продюсер Нур Альфаллахаас дөрөв дэхь хүүхэд нь төрсний дараа дурсамжийн номоо бичихээр шийдсэн юм байна.

Өнгөрсөн амьдралдаа жаахан харамсаж явдаг гэдгээ тэрбээр нуугаагүй бөгөөд өмнө нь хэд, хэдэн саналаас татгалзаж байсан гэдгээ дурдатгалдаа дэлгэжээ. Наанаа "Би амьдралдаа их олон юм үзэж туулсан хүн. Энэ маань хүмүүст сонин байж болох юм гэж бодлоо л доо" гэх ч үнэндээ одоо дөнгөж 16 сартай хүүгээ том болж, ухаан суухаас нь өмнө буцаж мэдэх учраас энэ маягаар хүүдээ өөрийгөө танилцуулахаар шийдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.


"Би энэ хүүхдийн дэргэд баймаар байна. Би эрүүл байж, хүү маань аавыгаа хэн  байсныг мэдээсэй гэж хүсэж байна. Үгүй бол энэ ном миний хүүд аавынхаа талаар мэдэх баталгаа болно" гэж тэрбээр хэлжээ. 
Өдгөө Нур Альфаллах Аль Пачиногоос больж, өөр харилцаа эхлүүлсэн ч цахимаар байнга холбогддог гэнэ. 

Аль Пачино энэ талаар "84-тэй шинэхэн аав байна гэдэг хөгжилтэй юм билээ. Бид хэдий цахимаар боловч хамтдаа хийж болох зүйлсийг хийж, хөгжилддөг" гэсэн байна.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.203
    Өчигдөр

    Энэ өвгөний боов нь босож байгаа юм уу? өөр хүнээр хээлтүүлэг хийлгээд байгаа юм уу? хэн мэдлээ

    Хариулах
    • 202.9.46.146
      23 цагийн өмнө

      чамд ямар хамаа байнаа эргүү алаа босдог ч бай босдоггүй ч бай