УИХ-аас уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй, энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх агуулга бүхий анхдагч хуулийн төслийг боловсруулж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Уг хуулийн төсөлтэй уялдуулан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд ажлын байрны төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулах асуудлыг тусгахаар зэхэж буй.
Энэ бол нэг талаараа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай болоод авч байгаа арга хэмжээ мөн. Гэхдээ санаа зовох асуудал байна.
Ажлын байрны төлбөрийг буулгах тухайд асуудал байхгүй. Манай улс гадаад ажиллах хүчний ажлын байрны төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1,320,000 төгрөг /Цалингийн доод хэмжээ нэмэгдсэний дараа 1,840,000 төгрөг болно/, жилийн 15,600,000 төгрөг /22,080,000/ байхаар тогтоосон нь бусад улсуудтай харьцуулахад хэт өндөр байгаа гэдэг нь үнэн.
Харин, хэдий хугацаатай хэрэгжих хууль ч гэсэн тооны хязгаарын тухайд, санаа зовох асуудал бий.
Аливаа улсад нэг цаг мөчид оршин суух гадаад иргэдийн тоо их байх тусам аюулгүй байдал эмзэг болдог бичигдээгүй хуультай.
Тиймээс нутаг дэвсгэр дээр нь байгаа гадны улсын иргэдийн тоог байнгын армийн тоотойгоо харьцуулан зохистой хэмжээнд барьдаг жишиг бий. 128 сая хүнтэй Япон гэхэд гадаад хүний тоог 1.1 хувиас хэтрүүлдэггүй. 2008 онд тус улсад байнга оршин сууж байгаа цагаач, дамжин өнгөрч байгаа, 90 хоногийн визтэй гадаадын тоо нэг цаг мөчид 2.2 саяд хүрсэн нь хамгийн их тоо гэх юм билээ. Швед, АНУ, Франц зэрэг улсуудад энэ тоо харьцангуй өндөр байдаг ч бүрдүүлж байгаа үндэстнүүд нь олон янз байдаг учраас эрсдэл харьцангүй бага гэж үздэг байна. Харин манайд байгаа гадны иргэдийн ихэнх нь нэг улсынх байх магадлал өндөр. Энэ бол бодож үзэх ёстой асуудал мөн.
Монголд хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа гэгч “Глобал таймс” сонины сэтгүүлчид “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд. Гэхдээ монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “хар”-аар ажилладаг юм” хэмээн ярьж байжээ.
Тэгэхээр, одоо байгаа байдлаа бодсон ч, ирээдүйд хоёр улсын харилцаа улам нягтарч, бат бөх холбоо үүсгэхийг бодсон ч өсөн нэмэгдэх ажиллах хүчний ихэнх нь өмнөд хөршийнх байх магадлал өндөр байна. Энд зөвхөн өмнөд хөршийг онцолж байгаа юм биш, гагцхүү нэг улсынх байх магадлалтай гэдэгт эмзэглэж байгааг эрх баригчид анхаарах учиртай.
Гаднаас ажиллах хүч авах зөвшөөрөл ярвигтай, төлбөр өндөр байдаг явдал уг нь бол манай хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах нэг босго.
Гэхдээ энэ босго намсах нь цаг хугацааны асуудал болоод байна. УИХ-аар хэлэлцэхийг түр хойшлуулсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, манай улс өөрөө зарим салбөарт ажиллах хүчний дутагдалд орсон зэрэг нь үүнд нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл, Бангладешаас эмч сувилагч, Хятадаас барилгын ажилчид орж ирэх нь цаг хугацааны асуудал болсон. Нөгөө талаар, гаднаас ажиллах хүч авах нь ажил голж шилдэг дотоодын боловсон хүчинд өгөх ташуур ч мөн.
Хэдий тийм ч салбарын яамнаас жил бүр тогтоодог хязгаарыг үгүй болгож болохгүй гэдэг жуулчидтай мөн холбоотой. Манай улс жуулчдын тоог өнгөрсөн жил 650,000 хүргэсэн, энэ жил ахиулна гэж байгаа. Гэтэл нэг улсад, нэг цаг мөчид оршин байх гаднын иргэдийн тоо нь дээр хэлсэнчлэн, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал болдог.
ГИХАЭГ-аас Монгол улсад нэг зэрэг байх гадны иргэдийн тоог зохистой хэмжээнд барьдаг гэж баталдаг ч байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоог хэлэхээс хэтэрдэггүй. Гэтэл 90 хоногийн визээр, эс бөгөөс харилцан визгүй зорчдог улсуудаас хэчнээн хүн нэг цаг мөчид Монгол Улсад байгааг тогтооход бэрх. Дээр нь, манай улс дэлхийн олон улстай харилцан визгүй зорчдог болж буй. Зүй нь, сонгуулийн жилд энэ асуудал онцгой ач холбогдол өгөх ёстой юм.
Шууд хэлэхэд, хязгаарыг авч хаяж огт болохгүй. Нэмэгдүүлж бол болно. Өөрөөр хэлбэл, ажиллах хүч, хөрөнгө оруулагч, жуулчин нийлээд нэг цаг мөчид хэдүүлээ байж болох вэ гэдэг асуудлыг хяналтдаа заавал барих ёстой.
Түүнчлэн, бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө БНХАУ-тай өрсөлддөг Энэтхэг зэрэг улсаас ажиллах хүч оруулж ирж, солонгоруулах бодлого барих нь зүйтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.126
Монгол эмсийн хэвлийд хятад үр цацлах гоонь бие хятадууд хэдэн мянгаараа нааш зүглэх болно
Хариулах202.9.46.65
Монголд хятадаас өөр тоож ирэх ажиллах хүчин байхгүй. Хятадын засгийн газар шороо түмэн ажилгүй орлогогүй гуйлгачдаа гадагшаа явуулдаг.
Хариулах103.57.95.126
Хялмаа ихэдвэл зуд хятад ихэдвэл дажин хятадууд цэргийн номлолоо өөрчилмөн гэсэн шүү хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэж хятад барилгичин монгол төрийн цагдаагийн таохийг рага цохьсон явдал байдаг шүү
Хариулах66.181.161.94
Гадаадын ажилчдыг авч болноо гэхдээ гадны ажилчдад тавих хараа хяналт маш сайн байх хэрэгтэй хууль дүрмээ улам чангатгах хэрэгтэй.Хятад ажилчид ажилдаа сайн маш хичээнгүй гэхдээ тэдэнд нэг сул тал бий монгол охидуудыг чаахын тулд яахаас ч буцахаа больдог юм нэг бэлэн гоймон өгөөд чаана л гэдэг шүү
Хариулах66.181.180.16
монголчууд өөрсдөө улс эх орондоо ажиллах хүсэлгүй, гадаадад амьдарч байгаа нь монголоо муулж эргэж ирэхгүйгээ ил тод хэлдэг болсон энэ цаг үед аж ахуйн нэгжүүдэд монголчуудаас хөдөлмөрийн бүтээмж өндөр хязгаарлагдмал тооны гадаад ажилчин авах нь маш зөв. Яг үнэндээ монголчууд өөрсдөө ур чадвар доогуур ,бүтээмж муутай байж өндөр цалин шаарддаг,ажлын хариуцлага ,сахилга сул байгаа нь хэн бүхэнд ил байгаа л даа. Хэдэн жилдээ л гадаад ажилтан авах нь маш зөв байх болно. Төлбөрийг нь бууруулах хэрэгтэй.
Хариулах