Хамгийн аймшигт тахлын нэг Лассын бүлээрэл АНУ-д тархах эрсдэл үүсжээ

Х.Батсайхан
2024/10/30

Эбола вирусээр үүсгэгддэг Лассын чичрэг /Лассын халуурал, Лассын бүлээрэл ч гэдэг/ өвчин АНУ-д эрчимтэй тархах эрсдэл нүүрлэсэн талаар "Daily mail" сонинд мэдээлжээ.  

Өвчний анхны тохиолдол Айова мужийн оршин суугч байжээ. Африкийн улсад аялаад буцаж ирсэн тэр хүн эмнэлэгт, тусгаарах тасагт байхдаа шинжилгээний хариу гарахаас өмнө нас барсан аж. Удалгүй талийгаачийг Лассын чичрэг өвчнөөр нас барсан болохыг баталсан шинжилгээний хариу гарчээ. 
Ингэснээр АНУ-д 1969 оноос хойш энэхүү аймшигт өвчний ес дэх тохиолдол бүртгэгдсэн байна.  
Холбогдох албаныхан одоо өвчтөний хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

Лассын чичрэг өвчин нь Дундад зуунд Европыг сүйрүүлсэн аймшигт тахлын нэг бөгөөд анагаах ухаан өндөр хөгжсөн өнөө үед ч үхлийн хувь нь 5-10 хувтай байсаар байгаа юм. Баруун Африкийн улсуудад жилд 100,000 орчим хүн уг өвчний халдвар авч, 5000 гаруй нь нас бардаг гэсэн статистик мэдээлэл байна. 

Халдвар авсан хүнд илэрдэг гол шинж нь өндөр хэмээр халуулах бөгөөд цаг алдалгүй эмчилгээ хийлгэхгүй бол цочролд орох, таталт өгөх, солиорох, комд орж, улмаар нас бардаг байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна