Польш улс ОХУ-тай залгадаг хил дээрээ бэхлэлт барьж эхэллээ

Zuv.mn
4 цаг 35 минутын өмнө

Польш Улс хилийнхээ ОХУ-тай залгадаг хэсэг дээр бэхлэлт барьж эхэлжээ. Tarcza Wschod ("Дорнын  бамбай") гэж нэрлэж байгаа энэ ажил эхэлсэн гэдгийг тус улсын Ерөнхий сайд Доналд Туск баталсан байна. Тэрбээр Х платформ дахь хуудаснаа "Дорнын бамбай"-н барилгын ажил эхэллээ" гэж бичжээ. 

Үүнээс өмнө тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда ОХУ, Беларусийн хилийн дагуу "Төмөр хөшиг"-ийг орлох "Дорнын бамбай"-г барина гэж мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олжээ. Төслийн нийт өртөг 10 тэрбум злот буюу 2.5 тэрбум ам.доллар гэнэ. Барилгын ажлыг 2028 онд дуусгахаар төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна