БНХАУ-Д ГАРСАН ХАЛДЛАГА: Ши Жиньпин гэмт этгээдийг хатуу гэсгээхийг тушаажээ

Zuv.mn
2024/11/13

БНХАУ-ын Жухай хотод өнгөрсөн даваа гарагийн орой олон хүний аминд хүрсэн аймшигт халдлага гарчээ. 62 настай этгээд орон нутгийн цэнгэлдэх хүрээлэнгийн гадна спортоор хичээллэж байсан хүмүүсийг автомашинаар дайрч, 35 хүний аминд хүрч, 43 хүнийг гэмтээсэн байна. Амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн дотор өсвөр насныхан, ахмад настнууд олон байгаа аж.

Гэмт этгээд баригдахаасаа өмнө амиа хорлохыг оролдсон бөгөөд одоо ухаангүй, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртэгсдэд боломжтой бүх арга хэмжээ авч эмчлэхийг үүрэг болгожээ. Мөн халдлага үйлдсэн этгээдийг хатуу гэсгээн цээрлүүлэхийг тушаасан байна.

Халдлага үйлдсэн этгээд нь 62 настай Фань гэгч бөгөөд гэрлэлт цуцлуусны дараа явагдсан хөрөнгө хуваах ажиллагаанд сэтгэл дундуур үлдсэн учир аймшигт хэрэг өдүүлсэн байж болзошгүй гэж хэвлэлүүд бичиж байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна