СЯ-ны газрын дарга Б.Доржсэмбэ мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогвол 1-5 жил хорих авна

С.Гандэлгэр
6 цаг 3 минутын өмнө

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал түүнийг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа бөгөөд хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Түүний хувьд Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар 2018 онд томилогдож байжээ. 

Хэрвээ түүний мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн

  • 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д 

1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж; 2.2.байнга тогтвортой үйлдэж; 

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

 4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ

  • 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал цөөн хэдэн жилийн дотор хэд дахин өссөн байгааг харж болно. 



  • Өөрийнх орлого: 111 сая
  • Гэр бүлийн орлого: 68.7 сая болжээ.
  • Орон сууц: нийт 721.5 сая төгрөг бүхий нийтийн орон сууц 3, авто зогсоол 1, дуусаагүй барилга 1 
  • Автомашин: 133 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашин 
  • Газар: 5 сая
  • Үнэт эдлэл: 100 сая
  • Хадгаламж: 195 төгрөг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна