Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан ирэх сарын 2-ны өдөр товлогджээ. Улсын дээд шүүхээс энэ талаар мэдээллээ.
Шүүх хуралдааны цахимаар оролцогч нь хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан прокурор, өмгөөлөгч гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг танилцуулсны дараа Улсын дээд шүүхийн Их танхимд биечлэн ирж, санал, тайлбараа гаргах эрх нээлттэй болно.
Шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох оролцогчдын бүртгэл Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд тус тус 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 20 минутаас 08 цаг 50 минутын хооронд явагдах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна