Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд анхан жишиг хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо.
Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 6000 орчим хүн ам нэг дор нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.
Хорооны цогцолбор барилгын нэг давхарт Камерын хяналтын дэд төв, хоёрдугаар давхарт “Энх Ачит” ӨЭМТ
Гуравдугаар давхарт Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн "Өнөр" цэг, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, халамжийн ажилтан
Дөрөвдүгээр давхарт иргэний танхим, ахмадын зөвлөл, хэсгийн байцаагч, хүүхдийн өрөө
Тавдугаар давхарт сэтгэл заслын өрөө
B1 давхарт чийрэгжүүлэх өрөө тус тус байрлаж байна.
Жишиг хорооны цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, 43 хороодын засаг дарга нар, дүүргийн газар хэлтсийн удирдлагууд, Засаг даргын тамгын газрын газар хэлтсийн төлөөллүүд оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна