Түүхэн дэх хамгийн их талбайг хамарсан 10 ой хээрийн түймэр

Zuv.mn
5 цаг 59 минутын өмнө

Түймрийг дотор нь ой, хээрийн, объектын гэх зэргээр ангилдаг билээ. Жишээлбэл, Лос Анжелест одоо дэгдэж байгаа түймэр ой, хээрийн түймэр хот руу орж, объектуудыг шатаан их хэмжээний хохирол учруулж байна.

Бид энэ удаад түүхэнд хамгийн их талбайг хамарсан 10 ой хээрийн түймрийг нэрлэж байна. Ой хээрийн түймэр нь байгальд гарч, ямар ч хяналтгүй тархдаг гэдэг утгаараа маш том талбайг хамрах тохиолдол гардаг. Эдгээрээс хамгийн их талбайг хамарсан нь 2003 онд Сибирийн тайгад дэгдсэн ой хээрийн түймэр юм.

Энэхүү түймэр нь ОХУ-ын Зүүн Сибирьт дэгдсэн бөгөөд БНХАУ-ын зүүн хойд, Монгол Улсын хойд хэсгийн нутаг дэвсгэрийг хамарч, нийт 55 сая га талбай өртжээ.

Сибирийн түймрийн талаарх статистик баримтууд

Асар өргөн уудам газар нутгийн хамарсан: 55 сая га талбайн ой мод шатаж устсан бөгөөд энэ нь зарим улс орны нийт газар нутгийн хэмжээнээс ч том юм. Ингэж их том талбайг хамарсан учраас унтраах, цурамд оруулах ажиллагаанд хүндрэл учруулсан байна.


Киотогийн протоколын зорилтоос давсан нүүрс төрөгч ялгаруулсан: 2003 оны Сибирийн түймэр агаар мандалд асар их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулсан бөгөөд хэмжээ нь Европын Холбооны Киотогийн протоколын дагуу бууруулахаар амалсан нүүрсхүчлийн хийн хэмжээтэй тэнцжээ. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улам хурцатгасан гэж үздэг.

Агаарын чанарыг муутгасан: Түймрээс дэгдсэн их хэмжээний утаа ОХУ төдийгүй Европын зарим хэсгийн агаарын чанарт нөлөөлсөн. Тодруулбал, нийт европчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, озоны давхаргыг нимгэрүүлжээ.


Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөн: Энэхүү гамшиг нь дэлхийн уур амьсгалд нөлөөлж, байгалийн гамшиг ослын давтамж нэмэгдэхэд нөлөө үзүүлсэн гэж үздэг байна.

Түүхэн дэхь хамгийн их талбайг хамарсан 10 түймэр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна