Таван ханатай гэр шатаж, 37 настай эрэгтэй амиа алджээ

Т.Отгонсувд
6 цаг 6 минутын өмнө

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 3-ны 23.35 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Уг гал түймэрт Б /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Иймд  иргэд та бүхэн галлагааны улиралын үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна