О.Одбаяр: Угаараас болоод дөрвөн дүү минь ээжтэй минь хамт намайг орхиод явчихлаа

Х.Есү
5 цаг 5 минутын өмнө

БГД-ийн 22-р хороонд 1 дүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан.

Уг хэрэгтэй холбогдуулан гэр бүлээсээ ганцаар үлдсэн 17 настай хүү цэргээс чөлөөгөөр ирж мэдээлэл өглөө. 

"Цэргээс чөлөө өгөөд би хотод ирсэн. Шахмал түлшнээс болоод ээж дүү нараа алдчихлаа. Надад их хэцүү байна. Гомдолтой байна. Хаана хандахаа үнэхээр мэдэхгүй байна. 

Ээжтэй хамгийн сүүлд найман сард уулзсан. 12 сарын 18-нд утсаар ярьсан. Тэр үед ээж "Бид нар сайн байгаа. Миний хүү ирээд эхнэр хүүхэд авах боллоо доо" гээл ярьж байсан. Миний жоохон дүү нар юу ч мэдэхгүй байж байгаад өнгөрчихлөө. 

Цэргээс чөлөө өгөөд гэртээ ирээд л юу болсныг мэдсэн. Ах маань гэр рүүгээ тайван ороорой. Сэтгэлээ бариарай гэж хэлсэн. Ээж дүү нар чинь угаараас болоод бурхан болчихлоо гээд хэлэхэд л би ухаан мэдрэлгүй болчихсон. 

Тухайн үед ээж гурван дүү маань мөн хамаатны ах маань хүүхэдтэйгээ байсан гэсэн. 

Улсаас ээж дүү нарын маань оршуулгын зардалд 5 сая төгрөг өгсөн байсан. Одоо миний амьдрал маш бүрхэг болчихлоо. Томчууд нь намайг сонсож байвал миний асуудлыг шийдэж өгөөрэй. Би маш их гомдолтой байна. Бид аавгүй өссөн. Ээж минь биднийг хүний дайтай сайн өсгөх гэж үйлчлэгч хийж хичээж ирсэн. Ард иргэд нь ийм дорой амьдралаар амьдраад үхээд дуусах юм уу. Амьдрах хүсэл зорилго бөхөж байна. 

Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.204
    1 цагийн өмнө

    Нөгөө төрсөн эмэгтэй эмнэлгээс халаадтай нөмгөн гарлаа гээд огцорч байсан өр нимгэн eрөнхийлөгч Хүрэлсүх одоо огцроочээ! Арга хэмжээгээ аваачээ! 6 хүний амь эрсдлээ, наад хорт утаагаар утаж алахаа болиочээ! Тэгээд шахмал түлшийг шинжлүүлсэн, хоргүй гэсэн гэж солиороод байхаа болино уу!!!

    Хариулах
  • 202.55.188.97
    1 цагийн өмнө

    Арай л. Юма улсаас 5. Сая. Төгрөг. Өгсөн. Гэнүү. Нэг шарилийн л. Мөнгө. Бнаштэ

    Хариулах
  • 192.82.64.46
    3 цагийн өмнө

    Яана даа энэ хүү. Өр зүрх өмөлзөж бна.ввУгаартаж үхэх нь хэний буруу юм бэээ Хариуцлага хүлээлгээч ээ

    Хариулах