Бооцоогоор мөнгөө өсгөх зорилготой байсан иргэн 42 сая төгрөгөө залилуулжээ

Х.Есү
5 цаг 4 минутын өмнө

Өнгөрөгч оны 11 дүгээр сард “Бүүст хийж мөнгө өсгөж өгнө” гэх зарын дагуу иргэн “Б” нь телеграмм хаягаар үл таних хүнтэй холбогдож, бусдад залилуулсан гэх мэдээлэл энэ оны хоёр дугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай, эрэгтэй, “Б” нь спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор нэр бүхий хүний данс руу есөн удаагийн гүйлгээгээр 42 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Энэ төрлийн залилах гэмт хэргийн зар мэдээлэл цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграм, телеграмм зэрэг флатпормд их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягталж, өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх, үл таних этгээдэд их хэмжээний мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна