"Абико" ХХК хөгжлийн болон хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг өрөөг тохижуулж өгчээ

Х.Есү
8 цаг 31 минутын өмнө

"Абико" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сэргээн засах "Хан туул" төвийн сэтгэлзүйн өрөөг иж бүрэн тохижуулж өглөө. 

Тус компани 2024 онд "Хайрыг түгээх 21 аймаг" төслийг хэрэгжүүлж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт үйлчилгээний газруудад эх хүүхдэд ээлтэй, тэдэнд хэрэгцээ шаардлагатай өрөөнүүдийг тохижуулж өгчээ. 

Тэд энэ удаад хүүхдийн сэргээн засах "Хан туул" төвийг сонгон, 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй болон хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүд мөн тэдний эцэг эхэд зөвлөгөө өгдөг сэтгэлзүйн өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө. 

Хүүхдийн сэргээн засах "Хан Туул" төвийн сэтгэл зүйч Ч.Отгонцэцэг: 

No description available.

"Манай хүүхдийн сэргээн засах төв маань 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй болон хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Сэтгэлзүйн өрөөтэй болсноороо энд хэвтэн эмчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд, тэдний эцэг эх гэр бүлийнхэнд зөвлөгөө өгөх боломжтой. Манай төвөөр үйлчлүүлж байгаа өсвөр насныханд бас зөвлөгөө өгөх боломжтой.

2024 онд 1700 гаруй хүүхэд үйлчилгээ авсан. Түүнээс 700 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, 1000 гаруй нь хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ үйлчлүүлж байгаа бүх хүүхдүүдэд чадахгүй юм аа гэхэд энэ зэргийн 700 гаруй хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, тэдний эцэг эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч амьдралын чанарт нь бага ч гэсэн нөлөөлөл өгөх боломж олдож байна гэж үзэж байна.

Энэхүү өрөөг тохижуулж өгсөн “Абико” компанид маш их баярлалаа. “Абико” компани маань 1700 хүүхдээр зогсохгүй, 3-р хороонд амьдарч байгаа сэтгэлзүйн тулгамдсан болоод, өнөөдөр ярилцах хэрэгцээ шаардлагатай бүх хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой байгаа учраас энэ боломжийг олгож өгсөн учраас маш их баяртай байна" гэлээ. 

Эцэг эхийн төлөөлөл: 

No description available.

Бид өнгөрсөн наймдугаар сараас сэтгэц мэдрэлийн үндэсний төвөөр явж эхэлсэн. Эхлээд хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байсан л даа. Хоёр орны дунд өссөн хүүхдүүдэд чинь хэлний бэрхшээл байдаг шүү дээ. Тэгээд хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад ажаад байсан чинь ээжүүдийн яриад байдаг шинж тэмдэг байгаа юм шиг санагдахаар нь СМҮТ-д үзүүлсэн. Одоохондоо оношоо аваагүй байгаа. Хэл ярианы бэрхшээл гэдгээр л явж байгаа. 

Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг өрөө их зүгээр. Хүүхэд чинь өрөөндөө хэвтэж байхдаа тэнд нэг өнгө харж байгаа, өөр өнгө хараад л хүнээс зөвлөгөө авч байгаа. Сэтгэл зүйч чинь хүүхэдтэй их тулж харьцдаг учраас их зүгээр санагдаж байна. 

“Абико” ХХК-ийн брэнд менежер С.Номин: 

No description available.

“Абико" компанийн “Pigeon goon” брэнд маань эх хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгох зорилготойгоор эмнэлэг цэцэрлэг сургууль үйлчилгээний төвүүдэд эх хүүхдэд ээлтэй өрөөнүүдийг тохижуулдаг. Энэ хүрээндээ 2024 онд бид “Хайрыг түгээх 21 аймаг” гэдэг төслийн нэрийн дор 21 аймгуудад ялангуяа захын алслагдсан аймгуудын эмнэлгүүдэд өрөө тохижилтыг хийж гүйцэтгэсэн байгаа.  Энэ хүрээндээ дөрвөн эмнэлгийг тохижуулсан. Цаашлаад үргэлжлээд 17 аймаг бидэнд үлдсэн байгаа. 

Энэ жил буюу 2025 онд “Pigeon teens” гээд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан брэнд орж ирсэн байгаа. Энэ хүрээндээ бид тусгай хэрэгцээт хүүхдүүд төдийгүй, тэдний эцэг эх, эрүүл саруул хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн эрүүл мэнд гэдэг асуудал нэн шаардлагатай байгаа учраас тохижуулж өгч байгаа өрөө маань нийгэмд ээлтэй, нийгмийн хариуцлагын ажил болж байна гэж итгэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна