“Оюу толгой ХХК”-г тойрсон БУДИЛААН: “Уужимод” компанийн захирал Б.Эрдэнэ-очир, Оюу толгойн ГУРВАН том даргад олон жил “ХУВЬ” хүртээж, хамтарсан ТҮҮХ

Zuv.mn
7 цаг 2 минутын өмнө

Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг Оюу толгой тойрсон тендер болон худалдан авах ажиллагааны асуудлыг шалгавал цагаан захтануудын үйлдсэн буюу дарга нарын мөнгө идсэн түүх дуусахгүй. 

Тэдний хуулийн болон тендерийн сонгон шалгаруулалтын аргыг ашиглан үйлдсэн гэмт хэрэг түүнээс хүртсэн ашиг тоймгүй.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас аймгийн иргэдийн хуралд удаа дараа сонгогдсон “Уужимод” компанийн захирал Б.Эрдэнэ-очир гэгчийг Оюутолгойн худалдан авалтын газрын дарга нар олон жил дэмжиж, тэтгэсээр яваа аж. 

Б.Эрдэнэ-очирт 2018 оноос эхлээд түүний үүсгэн байгуулсан “Уужимод” ХХК,  “Хан Богд Тээвэр ложистик” ХХК –д ган бөөрөнцөгийн тээвэр, зэсийн баяжмалын тээвэр, хайрга дайрганы үйлдвэр, ган бөөрөнцөгийн үйлдвэр зэрэг томоохон худалдан авалтын ажлуудыг өгсөөр байгаа.

Улмаар Б.Эрдэнэ-очироор Ханбогд суманд 5,000 айлын орон сууц бариулах нийт 50,000,000 америк долларын санхүүжилт, хөрөнгө оруулалтийг Оюутолгой компаниас дэмжиж өөрсдийн зүгээс болон банкуудаар дамжуулан 2021 оноос эхлэн шат дараатайгаар олгосон. Б.Эрдэнэ-очир нь өдгөө 1,500 орчим айлын орон сууцыг Ханбогд суманд барьж, ашиглалтанд оруулсан. 

Үүгээр ч зогсохгүй Б.Эрдэнэ-очир нь эдгээр орон сууцнуудаа зах зээлийн бодит үнэлгээнээс хэд нугалсан үнээр зарах эсхүл түрээслүүлж ашиг олохын тулд Оюутолгой уурхайд ажиллаж буй Монгол ажилчидыг Ханбогд сум руу гэр бүлээр нь нүүлгэн суурьшуулах ил, далд лоббиг Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нар нь Оюутолгой компанийн гадаад удирдлагуудад эрчимтэй хийгээд эхэлжээ. Үүнийхээ хариуд багагүй хувь хүртдэг байдал нь уламжлал болсон гэтэй.

Дэлхийн жишигт хүрсэн тодотголтой Оюутолгой уурхайд гадаад ажилчдаас хэдэн арав дахин бага цалин авдаг Монгол ажилчид удахгүй Улаанбаатар хотын шинэ орон сууцнаас ч өндөр ханшаар Ханбогд суманд орон сууц худалдаж авах эсвэл ажлаасаа гарах шахалт, дарамттай тулгарах нь. Монгол ажилчиддаа том дарга нар нь сонголт үлдээгүй.

Хамгийн хачирхалтай нь яагаад Оюутолгой уурхайгаас хараат Ханбогд суманд ямар ч өрсөлдөх нөхцөл гаргагүй, цорын ганц компанийг Монопол байлгаж ажилчидын орон сууцыг бариулав. 

Ашиглалтанд оруулсан орон сууцнуудаа Ханбогд сумын жирийн иргэдэд зарахгүй яагаад бүтэн 2 – 3 жил хав дарж, хүлээгээд, Оюутолгойд ажиллаж байгаа 10,000 Монгол ажилчидыг нүүлгэхээр улайран зүтгээд байна вэ гэдэг нь нөгөө л хувь хүртдэг түүндээ амташсан дарга нарын увайгүй үйлдэл.

 Ард нь ямар мөнгөний, луйварын ашиг сонирхол яваад байна вэ гэдэг нь Б.Дуламсүрэн дарга хариулт өгнө.  

Өнөөдрийн байдлаар Оюутолгой уурхайд ажиллаж байгаа 10,000 гаруй Монгол ажилчид бараг 90% нь Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууц авчихсан, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийг төлөвлөчихсөн амьдарч байгаа. 

Гэтэл Оюутолгой уурхайн Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нар албан тушаалаа урвуулан ашиглан өөрсдийн хувь хүртдэг хамтран олон жил тендер мөлжсөн эрх ашгаа буюу Б.Эрдэнэ-Очирыг нэгдүгээрт тавьж байна. 

Учир нь тэд ашиг сонирхол нэгтэй. Тэдэнд Оюу толгой тойрсон их мөнгийг удаан хугацаанд өөрсдөө идэж байх том амбиц үргэлжилсээр байна. Үүнийг өнөөдрийг хүртэл хуулийнхан шалгахгүй байгаа шалтгаан мөн л анхаарал татсан сэдэв хэвээр байна. Дараагийн цуврал нийтлэлээрээ уншигч та бүхэнд тендер олгосныхоо хариуд дээрх гурван дарга ямар ашиг хүртдэгийг задлан хүргэх болно. 

Эх сурвалж: Asu.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна