Өнгөрсөн оны долдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын дөрвөн тамирчнаас допинг илэрчээ.
Тодруулбал,
1. Тамирчин Б.Сугарсүрэнгээс Дэлхийн допингийн эсрэн агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад багтсан андрогений анаболик стероидууд болон анаболик бодисууд, шээс хөөгчид ба далддлагч бодисууд илэрчээ.
2. Тамирчин М.Алтайбаатараас андрогений анаболик стеройд норандростенедиол бодис илэрчээ.
3.Тамирчин Г.Ууганчимэгээс андрогений анаболик стеройд, станозолол бодис илэрчээ.
4. Тамирчин Э.Эрхэмбилэгээс шээс хөөгчид ба далддлагч бодисууд тус тус илэрсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна