Нийтийн тээврийн бодлогын газар иргэдээс нийтийн тээвэртэй холбоотой гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэж буй.
Нийтийн тээврийн бодлогын газарт Баянгол дүүргийн иргэн А.Г-ээс "13-122 гарааш дугаартай автобусны жолооч Ч:20Б чиглэлд ажиллахдаа бэлэн мөнгөний хайрцаг дээрээ скоч наасан, зорчигчдоос бэлэн мөнгө аваад байна. Шаардлага тавьсан чинь "Чамд хамаагүй" гэсэн. Арга хэмжээ авч хариу өгнө үү" гэх утгатай гомдол иржээ.
Гомдлын дагуу “Эрдэм транс” ХХК-ийн жолооч П.Д-д дотооддоо сахилгын арга хэмжээ тооцохоор болж, зөрчлийг хэсгийн даргад мэдэгдэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна