Усанд сэлэлтийн ОУХМ Э.Эрхэс 16 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д орох эрх авлаа

Х.Батсайхан
6 цаг 21 минутын өмнө

АНУ-ын домогт усчин, “Хүн загас” хэмээх Майкл Фелпстэй жишигдэн, “Монгол Фелпс” гэгдсэн ОУХМ Э.Эрхэс насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авч түүх бүтээлээ.

Малайз улсын Куала Лумпур хотноо болсон “60th MILO/MAS MALAYSIA AGE GROUP” ДАШТ-ий эрх олгох тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцсоноос “Сэлэм Загас” клубийн тамирчин ОУХМ Э.Эрхэс 50м араар даллах сэлэлтэд 25.79 амжилтыг үзүүлж ирэх долдугаар сард Сингапурт болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэрбээр ийнхүү 16 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авч, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин болохоо харуулав.

Энэ зайн дэлхийн дээд амжилтыг ОХУ-ын тамирчин Клемент Колесников 23.55 секундээр 2023 онд тогтоож байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна