Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гран пригийн хоёрдугаар байрт явна

Zuv.mn
7 цаг 8 минутын өмнө

Өндөр зэрэглэлийн эмэгтэй шатарчдын гран при цувралын сүүлийн тэмцээн Монакод болж байна. Тэмцээнд манай улсаас их мастер Батхуягийн Мөнгөнтуул оролцож байгаа бөгөөд зургаан өргийн дараах байдлаар 3.5 оноотой, хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна.

Манай шатарчин эхний тойрогт Швейцарийн шатарчин /ОХУ-ын иргэн байхдаа дэлхийн аварга цол эзэмшиж байсан/ Александра Костенюкийг хожиж, Катерина Лано, Тан Женгуй, Хампи Конеру, Сара Хадем, Бибисарра Ауссабиева нарын их мастеруудтай дараалан тэнцсэн юм. Одоо манай шатарчин Александра Горячкина, Элизабет Паэтз, Харика Дроновали нартай тоглох дутуу байна.  


"Гран при" цомын эзнийг зургаан цуврал тэмцээний үр дүнгээр тодруулдаг бөгөөд нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй.

Шыкментийн гран пригийн дараах байдлаар нийлбэр дүнг Казахстаны Бибсара Ассаубаева тэргүүлж, Грекийн Ставрула Цолакиду удаалж, ОХУ-ын Кашинская, А.Горячкина нар гурав дөрөвдүгээрт бичигдэж байна.

Манай Б.Мөнгөнтуул харин 17 дугаар байрт яваа. Тэмцээний нийлбэр дүнг ирэх сард Кипрт, дөрөвдүгээр сард Энэтхэгт, тавдугаар сард Австрид болох тэмцээнүүдийн дараа гаргана. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна