Э.Цэндбаатар хэнтэй нь тулалдах вэ: Ламонт Роач уу, Жервонта Дэвис үү

Х.Батсайхан
8 цаг 52 минутын өмнө

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар boxrec-ийн lightweight жингийн чансааны 12 дугаарт бичигдэж эхэллээ. Ингэснээр манай тамирчин бүсний тулаан хийх боломжийг өөртөө үүсгэж чадлаа.

Мэргэжлийн бокст чансааны 15-д бичигдэж байж аваргын төлөө тулаанд дуудагдах боломжоо үүсгэдэг. Манай тамирчин superfeather, light гэсэн хоёр жинд тулалдаж ирсэн бөгөөд lightweight-ийн чансаа нь 12 руу орж ирсэн байна.

Манай хүний хамтарч байгаа WBA холбооны дэлхийн аварга нь чансааны №1 Жервонта Дэвис байна. Манай тамирчин АНУ-д анх очсоноосоо хойш Жервонта Дэвистэй тулалдах хүсэлтэйгээ нэг бус удаа илэрхийлж байсан. Райан Гарсиятай холбоотой дуулианы үеэр энэ хүслээ хэлж чадсан нь ямартай ч манай хүнийг анхаарлын төвд оруулж чадсан юм.

Энэ жинд дөрвөн холбооны аваргуудын чансааг харахад хамгийн доод тал нь №7-д бичигдэж байгаа гэхээр Э.Цэндбаатарт бүсний төлөө тулалдах боломж байна. Гагцхүү Жервонта Дэвисийн сонголт л мэдэх хэрэг. Ер нь бол манай хүн ам хэлээ нэлээд ажиллуулж байж л дуудагдана гэдгээ өөрөө мэдэж байгаа байх. Тэгэхээр удахгүй манай хүн хурц, хурц мэдэгдэл хийж өдөөн хатгаад эхэлбэл гайхах хэрэггүй.


Гэхдээ тэр болтол хэл амаар биш, ажлаараа өөрийгөө харуулах, №1 болж гарцаагүй тулалдахаас аргагүй болгох гэдэг илүү найдвартай мэх бий нь ч мэдээж.

Lightweight-ийн хувьд нэг иймэрхүү. Харин superfeather жингийн хувьд манай хүн чансааны эхний 15-аас хол байгаа. Гэсэн ч энэ жинд тулалдаж байгааг бодвол амбийц байгаа нь мэдээж хэрэг. Ирэх тавдугаар сард товлогдсон Жон Уайттай хийх тулаан жишээ нь superfeather жинд болно.

Энэ жингийн аваргуудын харвал том нэртэй супер тулаанч бараг алга. WBA холбооны аварга Ламонт Роачийн чансаа №16 байх жишээтэй. Энэ утгаараа боломж илүү харагдаж байгаа учраас манай хүн тулалдаж байж ч мэднэ. Манай мэргэжлийн боксын “Алтан хараацай”, дөрвөн том холбооны нэгэнд анх түрүүлж аварга болсон  МУГТ  Дугарбаатарын Лхагва энэ жинд аваргалж байсан гэхээр манайхан энэ жинд уламжлалтай.          


Э.Цэндбаатарын тулалдаж буй хоёр жингийн аваргуудын чансаа

WBA Жервонта Дэвис №1

WBC Шакур Стивенсон №2

IBF Васил Ломаченко №3

WBO Кейшон Дэвис №7

Super weather

WBA Ламонт Роач Жр №16

WBC Ошак Фостер №3

IBF Энтони Какаче №6

WBO Эммануэль Наваретте №2



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.204
    50 минутын өмнө

    Yamarch medleggui har gichii dahij sain sudal naad boxoo

    Хариулах