Хэвлэлийн менежер бүсгүйн амь насыг хөнөөхийг завджээ

Zuv.mn
2024/03/01

Хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд айлд дайран орж, эзнийг нь хөнөөхийг завдсан хэрэг гарчээ. Азаар хөршүүд нь дуу чимээнээр гарч ирсэн учир гэмт этгээдүүд хохирогчийн гэрээс гарч явсан байна. 

Энэхүү балмад хэргийн хохирогч нь Д.Т гэгч бүсгүй бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаал эрхэлдэг гэсэн мэдээлэл байна. Ойрын эх сурвалжийн өгүүлснээр, хохирогч нь эрхэлсэн ажлынхаа хүрээнд төрийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай хамтарч ажилладаг байсан бөгөөд тэд байнгын бэлгийн дарамтыг учруулдаг байсан гэнэ.

Хохирогч бүсгүй энэ учир ажлаасаа гарч, амар тайван амьдрахыг оролдсон ч гэмт этгээдүүд зүгээр орхисонгүй.

Дарамт нь нэмэгдсээр, эцэстээ эмэгтэй хуулийн байгууллагад хандахаа илэрхийлэн эсэргүүцэж тэмцсэн тул ийнхүү гэр оронд нь дайрч олон бие махбодид нь халдаж, амь насанд нь халдахыг завдсан юм байна.

Хохирогчийн сэтгэл санаа тайван бус, маш их айдастай байгаа аж.

Бид эх сурвалжаараа дамжуулан хохирогчтой холбогдож, хэргийг олон нийтэд мэдээлэхийг хүсэхэд “Сэтгэл санаа цочирдсон, айдастай” байгаа тул олон нийтийн өмнө гарах хүсэлгүй. Цагдаагийн байгууллагад ч хандах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна