Аав, хүү хоёрт Ерөнхийлөгчийн бэлэг илгээсэн нь ийм учиртай байжээ

Zuv.mn
10 цаг 58 минутын өмнө

МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны контент бүтээгч аав, хүү хоёрт бэлэг илгээсэн нь цахим нь сүлжээнд нийтлэгдэж, олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл тус бэлгийг Чингис хааны алтан шүтээний нээлттэй холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн хугацаанд төрийн айлчлал хийсэн Турк, Казакстан, Узбекистан, Туркменистан зэрэг улсуудын соёлын газруудад болон аялал жуулчлалын салбарт нийт 150 бэлэг, музейн урилгын хамт илгээжээ.

Харин тухайн улсын соёл, аялал жуулчлалын газраас хамтран ажилладаг түүхчид, урлаг соёлын эрхмүүд, инфлүүнсэрүүдээ сонгон Ерөнхийлөгчийн бэлэг болон урилгыг илгээсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна