Тайландын Паттая хотын брэнд барааны дэлгүүрээс хоёр нэр төрлийн, 14 тооны 26,000 тайланд баттаар үнэлэгдэх брэнд бүтээгдэхүүн хулгайлсан монгол жуулчны нэрийг Тайландын хэвлэлүүд олон нийтэд ил болгожээ.
Гэмт этгээд нь Монгол Улсын иргэн Б.Э гэгч бөгөөд энэ жил 52 настай аж. Тэрбээр дэлгүүр дотор худалдан авалт хийлгүй хэт удаан холхисон тул хамгаалалтын ажилтнууд хараандаа авч, улмаар түүний явсан тасгуудад бараа алга болсныг мэдсэн аж. Улмаар гэмт этгээдийг дэлгүүрийг орхин гарах үед саатуулж, биед нь нэгжлэг хийн, улмаар авч явсан жуулчны цүнхийг нь шалгасан байна.
Эхэндээ ноцтой зүйл илрээгүй ч цүнхний дотор талд нууц орон зай үүсгэсэн байсныг ажилтнуудын нэг нь олж нээхэд 12 ширхэг цамц, хоёр ширхэг цүнх гарч ирсэн байна. Энэ үед гэмт этгээд гарч зугтахыг завдсан бөгөөд хамгаалагчдад эсэргүүцэл үзүүлжээ.
Эх сурвалжид бичсэнээр, саатуулах үед зодоон болж, хамгаалалтын нэг бус ажилтан гэмтсэн гэнэ. Гэмт этгээдийг Паттаягийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.154
Монголд хийх юм олдохгүй юм тэнэгүүдээ
Хариулах202.9.46.35
Үдий насалсан хөгшин хүн байж ямар бузарын үйл хийж явдаг новш вэ?
Хариулах202.126.89.64
Яг үнэн
139.5.217.58
улсын нэрийг бузарласан муу булай хулгайчийг битгий авчир, тэр улсын хуулиар ялыг нь тэнд нь эдлүүлж хашраах, бусад хулгайч нарт сургамж болгох хэрэгтэй.Эрх чөлөө, боломжийг олгохоор буруу эдэлж давардаг болхи зан зөвхөн Монголчуудад л байхийн. Энэ жил Тайланд, Вьетнамд Монголын нэр шалан дээр унасан даа, ийм бузруудаас болж
Хариулах202.9.46.50
Ийм байж бас визгүй зорчино гэж хуцна муу оркууд.
Хариулах134.238.80.90
Улаанбаатарт ирээд мангар үнэтэй БРЭНД бараа болоод зарагддаг байх даа
Хариулах66.181.181.152
Улс дамнаад аялж явааг бодоход боломжийн амьдралтай хүн байх. Өлөн юм бэ. Улс эх орнон, өөрийн нэр төрийг уландаа гишгэсэн амьтан бна даа
Хариулах202.126.91.98
Улсаа бод нэрээ бод тэр тайлландад ял эдэл битгий авчир өөдгүй новш өлөн хулгаыч вэ
Хариулах