УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, Манай нийт тэтгэвэр авагч ахмадуудын маань 80 хувь нь 600-700 орчим мянган төгрөгийн тэтгэвэртэй. Тэтгэвэр бага амжиргаанд нь хүрэхгүй байгаа учраас зээл авч байгаа юм.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувь болгох хэрэгтэй. Бас банкууд зээл олгохгүй байгаа учраас ахмадууд ББСБ-аас өндөр хүүтэй зээл аваад байна.
Энэ нь цаанаа өндөр хүүтэй мөнгө хүүлэлтийг дэмжих бодлогыг түлхэж өгч байгаа хэлбэр рүү орж байна.
Манай улс бусад орнуудаас зээлийн хүүгийн хувь өндөр байдаг. Тэтгэврийн зээлийн хүү 18 хувь гэдэг бол маш өндөр тоо" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.105
Эрдэнэбат гишүүн яг зөв ярьж бна өөрийн аа санхүүг яаж зарцуулах нь бидний асуудал хэн нь ээж аавынхаа санхүүд хэд нь халдаад бгааг судалгааны үндсэн дээр ийм шийдвэр гаргаарай энхамгалан гуай гаргасн тэнэг шийдвэрээ нэн даруй эргэн харж засаарай огцор дахин сонгохгүй 2ъ28 онд та сонгуульд өрсөлдөж цаг зав мөнгөө барах хэрэггүй байхаа ийм хачин зөв шийдэл гаргахгүй хүн их хуралд суугаад яахав дээ
Хариулах203.91.115.40
Энэ хүү шиг залуус олон бол ч ажил урагштай л байна даа.дэмжиж бөйна
Хариулах202.21.113.110
Хөөрхий дөө, хэдэн тэтгэврийн хөгшид, зээлийг хүүг жаахан бага болгож болдоггүй юм байх даа. Найдвартай төлөгч нар шүү дээ уул нь. Орлого нь баараагүй.
Хариулах202.55.188.46
Энэ гишүүн зөв ярьж бна. Дэмжиж бна 24-36 сараар авах нь өөрсдийнх нь асуудал
Хариулах