Н.Номтойбаяр: Төрийн урсгал зардлыг танахгүй бол хэрээс хэтэрлээ

Х.Есү
16 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 


-Гурван мега төслийн санхүүжилтийг төсвөөс салгах хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ? Дэмжиж байгаа юу?

-Ажлын хэсгийн гишүүд болон Г.Тэмүүлэн гишүүний зорилгод ерөөсөө зөрчилдөөн алга. Бүгд л газрын тосны үйлдвэрээ,  Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж баруун бүсийн эрчим хүчийг дотоодоосоо хангадаг болъё гэж байна. 

Үүн дээр маргаад байх зүйл ердөө алга. Хэрэгжүүлэх арга зам нь зөрчилдөөнтэй байгаад байгаа. 

Төсөв тодотгох асуудал дээр та ямар байр сууртьай байгаа вэ?

Төрийн урсгал зардал арай л дэндүү байна. Орон тоо хэмжээ хязгааргүй нэмэгдэж байна. Үндсэндээ татвар төлөгчид төрийн албаны тансаглал, бүдүүн бүтцийг тэжээхийн төлөө татвар төлж байна. 

Татварын хэр хэмжээг бууруулах асуудал энэ байдлаараа гарахгүй нь байна. Мань мэт нь одоо хэдий боломжтой амьдралтай ч гэсэн. Lexus 600 маркийн автомашины барааг ч хараагүй байна шүү дээ. 

Гэтэл төр Lexus 700 буюу хамгийн үнэтэй машинуудыг хэд хэдээр нь аваад байна шүү дээ. Төрийн урсгал зардлыг танахгүй бол болохгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна