Дундговь: Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Х.Есү
11 цаг 45 минутын өмнө

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор, доктор, профессор Б.Баасансүх нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

May be an image of 9 people, suit and text

Санамж бичгийн хүрээнд Дундговь аймгийн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн ур чадвар, менежментийн чадамжийг дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүнийг орон нутагт нутагшуулах, шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, сургах, зөвлөн туслах үйлчилгээг хамтын оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна