Яруу найрагч Г.Гүррагчааг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ

Х.Есү
8 цаг 46 минутын өмнө

Тагнуулын ерөнхий газраас яруу найрагч Г.Гүррагчааг Эрүүгийн хуулийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн саатуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Г.Гүррагчааг тус хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн мөрдөгчийн саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. 

Тус шүүхийн шүүгч Х.Санжидмаа НПГ-аас ирүүлсэн саналыг өнгөрсөн баасан гарагт яллагдагч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэг дэх “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр Г.Гүррагчаад нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.