М.Нарантуяа-Нара: Стратегийн ордын ажлын хэсэгт орох гишүүд тун ховор байсан, мань шиг тэнэг, холбоо сүлбээгүй "гар"-ууд л тунаж үлдсэн

Х.Батсайхан
8 цаг 1 минутын өмнө

Засгийн газрыг огрцуулах шаардлага Төв талбайгаас Төрийн ордон руу орж ирээд буй энэ үед УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара  байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Энэ Стратегийн ордын ажлын хэсэгт орох гишүүд тун ховор байсан, мань шиг тэнэг юу ч үгүй холбоо сүлбээгүй гарууд л тунаж үлдсэн дээ. Удахгүй энэ ажлын хэсгийнхэн юу туулахыг хэн мэдлээ" гэсэн байна. 

УИХ-аас  

  • Оюу толгой
  • Тавантолгой
  • Цагаан суварга
  • Асгатын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга ахалж, М.Нарантуяа-Нара, О.Батнайрамдал, Э.Болормаа, Х.Баасанжаргал, Б.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, Д.Пүрэвдаваа, Б.Жаргалан  нарын гишүүд багтсан юм.  





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.35
    5 цагийн өмнө

    Энэ нэг балай хүүхэн яг энэ ажлын хэсэгт ордог нь ашиг сонирхол. Холбоо сүлбээгүй гэж худал үг таван толгойн ордоор тэрбум тэрбумаар тэсэртлээ баяжсан ажнай Батэрдэнэ ээжийнх нь ойрын хамаатан үеэл ч гэлүү тийм байж их хуралд орж ирсэн байгаа.

    Хариулах