-МАН-ын томчуудын уулзалтаар юу яригдав-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, хотын дарга Х.Нямбаатар, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нар өчигдөр Төрийн ордонд удтал уулзалт хийсэн билээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газар л байхгүй бол би ажлаа өгнө”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дангаараа засгаа байгуул” гэсэн гэгдэж буй. Л.Оюун-Эрдэнийн эл байр суурь Хамтарсан Засгийн газрын асуудлыг Бага хурал руу оруулах санал гаргаснаараа илэрхийлсэн дүр зургаас /АН, ХҮН-ийг намаараа шахуулж, өөрөө үлдэх/ зөрж байсан ч өөр мэдээлэл задраагүй билээ.
Улмаар МАН-ын Бага хурлыг лхагва гарагт зарласнаар уулзалт өндөрлөсөн.
Тэгвэл, хэвлэлүүдэд гарсан мэдээллээс үзвэл уулзалтаар дараах агуулгууд яригджээ. Ерөнхий сайд Хамтарсан Засгийн асуудлыг МАН-ын Бага хурлаар оруулах шийд гаргасантай Ерөнхийлөгч санал нийлсэнгүй. Асуудлыг намтай наалгүй Хамтарсан Засгаа өөрөө задал, эсвэл өргөдлөө өгөөд өөрөөр нь эвтэйхэн огцруулах санаатай байсан гэнэ.
Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн том төслүүд хамтрал байхгүй болсон тохиолдолд цааш хэрхэн үргэлжлэх, стратегийн ордууд, тэднийг эзэмшигчдэд илүү үйлчлэх учиртай хуулийн төслүүдийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд гэх мэт, эхлүүлсэн ажлууддаа санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгчийн хувьд "Хамтралгүйгээр цааш үргэлжлүүл" гэсэн байр суурьтаа зогсож, улмаар намын дарга нартай уулзсанаар Бага хурлыг товлох асуудлыг хэлэлцсэн аж.
Ингэснээр анхаарал Төрийн ордноос Тусгаар тогтнолын ордон руу шилжсэн гэж хэлж болно. Хэрвээ Хамтарсан Засгийн газрыг огцруулахыг МАН-ын Бага хурал, цаашлаад УИХ дэмжвэл МАН дангаараа засаглана.
Ингэлээ гээд хууль зөрчихгүй ч МАН-д улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан шийдвэрээсээ ухарч, намынхаа эрх ашгийг сонгосон гэсэн имиж бий болно. Хамгийн чухал нь, өсөлтөд чиглэсэн төслүүд бөгөөд хэрэгжилтэд нь сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна.
Нэгдүгээрт, дараагийн Засгийн газар бүрдэх гэж 2-3 гурван сар улс төр бужигнана. Бүрдсэн Засгийн газар нь улстөрийн хүндхэн нөхцөл байдал туулах нь тодорхой. Оруулсан хууль нь явахаа больж, дотооддоо төдийгүй гадна талдаа ч эсэргүүцэлтэй тулах эрсдэлтэй.
Өдгөө өрнөж байгаа үйл явц Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг шахаж байсан ч нэгдмэл байр сууринд хүрч чадаагүйтэй холбоотой гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу.
Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар нь Үндсэн хуульд дахин гар хүрвэл засаглалын хямралд орно гэж үзсэн үү ямартай ч үүнийг нь дэмжээгүй.
Ерөнхийлөгч, хоёрдугаар ээлжийнхэн, Ухаа худаг тэргүүтэй стратегийн орд эзэмшигчид аюулгүй байдалд шилжиж, хүслээ гүйцээх үү хамтарсан Засгийн газар цааш ажиллах уу гэдэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэнийг нь дэмжих вэ гэдгээс хамаарах нь.
МАН-ын генсекээр олон жил ажилласан түүний хувьд намдаа, бага хуралдаа үлэмж нөлөөтэй хэвээр байгаа.
Өчигдрийн уулзалтанд хамтарсан Засгийн газрыг хэвээр үлдээх санал хэлсэн гэгдэж буй. Өнгөрснийг нэхэн харвал Ерөнхийлөгчийг багагүй налж ирсэн ч тийм санал хэлсэн нь үнэн бол тэрбээр том эрх ашиг дээрээ нэгдэж, өсөлтөд чиглэсэн мега төслүүдээ улс төргүй хэрэгжүүлж дуусгах зарчмын байр сууриа хамгаалсан гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ Бага хурал дээр хэр хамгаалж чадах вэ гэдгээс их юм хамаарах нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.56
Өрсөлдөөнгүй хөгжил байдаггүй … сөрөг хүчинтэй байх улс төрийн зориг хэрэгтэй бна! Хариуцлагаа үүрч дангаар засгаа байгуул! Мега төслүүдийг эсэргүүцлээ гэж битгий улстөржүүл! Наад мега нэртэй төслүүдээ эрэмбэлээ гэж шаардаад байгаан! Хамтарсан нэртэй засаг чинь хэт данхайсан бна! Маш үрэлгэн төсөвтэй, татвар төлөгчдийн мөнгө хайран бнаа гээд байгаан!
Хариулах59.153.112.151
Шал согтуу хурал даргалаад сууж байсан хүнд ЗГ-ийн хувь заяа байна гэдэг мөн хөөрхийлөлтэй
Хариулах66.181.161.54
surug huchin baih heregtei hangalttai ta nariig harlaa odoo zasgaa dangaar n ywuul ESaid ogtsor
Хариулах66.181.178.17
Энэ дотороос Занданшатар нь ханатай байж мэднэ...
Хариулах202.131.240.138
Сөрөг хүчинтэй байх ёстой хамтраад байгаа нь ард түмэнд хардлага төрүүлж байгаа
Хариулах122.201.27.3
засссссссссс. Сөрөг хүчин нь сөргөө хийгээд, олонх нь олонхоо хийгээд хараа хяналттай явсан дээр шдээ. Дуцндаа ороод хутгалдаад найралчихсан нөхөд яг хамтраад ажил явуулж харагдаач. Хамтарч байна гэдэг чинь нэг нь нөгөөдөө шударгаар шаардлага тавьж, шүүмжилж, хянаж чадахгүй л гэсэн үг шдээ
Хариулах