Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодруулж байна.
Тэрээр, "Монгол Улсын эрх ашиг бүхний тэргүүнд тавигдах ёстой. Монгол Улсын төлөө Засгийн газар хамтраад олон жил гацсан хоёр ч том төслийг явууллаа. Жишээ нь, 18 жил гацсан Гашуун сухайт-Ганц мод, олон тэрбумын асуудал төмөр зам гэх мэт нээлтээ хийсэн өдөр Засгийн газар огцрох асуудал яригдаж байгаа юм. Ганц нэг компанийн хувийн эрх ашгийн төлөө төр өөрөө бөхийж болох юм уу.
Засгийн газар огцорч, тогтворгүй байдал үүсвэл том төслүүд асуултын тэмдэг болоод үлдэж болохгүй. Өнөөдөр Баялгийн сангийн хуулиа батлаад төмөр замын төслөө явуулах энэ хүртэл олон тэмцлийн ард гарсан. Эрдэнэтийн 49 хувь, цаашлаад Оюутолгойн Дубайн гэрээ байна, Оюунтолгойн Онтрэ яригдаж байна. Хэдэн тэрбум долларын эрх ашиг байхгүй юу. Дараагийн 20, 30 жилдээ эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ.
Энэ том асуудлуудыг ярихаар Засгийн газрын тогтворгүй байдал, Засгийн газар огцордог энэ сценараар явж ирлээ. Үүн дээр эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж зогсох ёстой гэж бодож байна. " гэлээ.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.113
Батнайрамдалын ярьж байгаа энэ асуудал зөв шүү. Эхэлсэн ажиллаа дуусгах хэрэгтэй Ерөнхий сайд бууж өгч болохгүй шүү
Хариулах