УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, "Том зургаараа улс орныхоо эрх ашгийг бодоод явбал, тодорхой хийж байгаа бодлого шийдвэр, ажлууд тогтвортой үргэлжлээсэй гэж бодож байна.
Зөвхөн Ганцмод-Гашуунсухайт, ураны төсөл болох Оронатай хийх хөрөнгө оруулалтын гэрээ гэх мэт томоохон төслүүдээс гадна хүлээгдэж байгаа өөр ч том төслүүд бий. Яаж эдийн засгаа тогтвортой байлгах уу, уул уурхайгаас хамаарсан эдийн засгийг хэрхэн яаж богино хугацаанд сэргээж болох уу гэдэг дээр л Засгийн газрын хамтрал яригдсан.
Үүнийхээ төлөө тууштай байж, тодорхой шийдвэрүүдээ гаргах үйл ажиллагаан дээр хамт байх ёстой.
Өнгөрсөн 30 жил бол бид хий эргэчихсэн. Нэг ёсондоо төр эс үйлдэхүйгээрээ аливаа асуудлыг шийдэх шийдвэрээ гаргасангүй. Шийдвэр гаргахгүй байгаа учраас зөв буруугаа ерөөсөө дүгнэсэнгүй. Цаг алдаад л байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна