АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүгийн хөрөнгө орлогыг шалгаж эхэлжээ

М.Маралмичид
Өчигдөр 16 цаг 48 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охины “тансаглал” цахим сүлжээнд цацагдсанаар олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.

Тэгвэл уг асуудлыг шалгуулахаар АТГ-т нэр бүхий иргэд хандсан бөгөөд үүнтэй холбогдуулан шалгалтын ажиллагааны талаар АТГ мэдээлэл өглөө.

АТГ-аас, "Гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Гомдолд нэр дурдагдсан хүмүүсээс холбогдох тайлбар болон санхүүгийн баримтуудыг гаргуулж авсан. Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуудаж мэдүүлэг авсан. Өгсөн тайлбар мэдүүлгийн талаар мэдээлэх боломжгүй. О.Тэмүүлэн бол хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтан биш учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа.Энэ асуудлыг 30 хоногийн хугацаанд шалгана. Шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгаж болно" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна