​ М.Ганхүлэг: Малчдад сэтгэлзүйн маш сайн зөвлөгөө өгөхгүй бол зудын дараа маш олон малчид амиа хорлох тохиолдол бүртгэгдсэн

М.Маралмичид
Өчигдөр 17 цаг 40 минут

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.27/-ийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, "Зудын нөхцөл байдлын үеэр сэтгэлзүйн зөвлөгөөтэй холбоотой асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байх үедээ нэлээд үзсэн. 
Энэ дээр цаашдаа ямаршуу байдалтай ажиллах вэ гэдэг дээр мэдээлэл байвал өгөөрэй. Яг ийм гамшигт, хүнд нөхцөлд байгаа хүмүүст зориулсан нэлээн үр дүнтэй ажиллагааг яаж явуулах уу гэдэг бэлэн байдалтай байх ёстой юм билээ. Зөвхөн хоол, хүнс гэхээс гадна сэтгэлзүйн маш сайн зөвлөгөө өгөхгүй бол зудын дараа маш олон малчид амиа хорлох тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр үүнтэй холбогдолтой асуудлыг асуумаар байна" гэлээ.

Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулав, "Малчид мал мал гэсээр байгаад өөрсдийнхөө эрүүл мэндийг орхиод сумын төв, аймгийн төв рүү ирж үзүүлдэггүй тохиолдлууд их байна. Тийм учраас явуулын амбулаториудыг орон нутагт хөгжүүлэх ёстой. Эхний ээлжид бүсчилсэн байдлаар хөгжүүлье. Манай улс орны хувьд энэ бол чухал" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.235
    19 цагийн өмнө

    Урьдчилан сэргийлэх хөтөлбөр сургалт суртчилгааны бодит үр дүн яагаад сул байдгыг судлаж шийдэх цаг болсон. Олон жил иймэрхүү арга хэмжээгээр / нрт илрүүлгийг эс тооцвол/ явсан. Эцсийн шатандаа ихэвчлэн очсон хойноо эмнэлэгээр яваад өнгөрцгөөж байна. Урьдчилан сэргтйлэхэд хувь хүний оролцоог хэрхэн дээшлүүлэх вэ? Гэдэг асуудал болсон байна

    Хариулах