Хадам ээжийнхээ хөрөнгийг завшсан гэх Д.Янжинхорлоод холбогдох хэргийг маргааш нээлттэй шүүнэ

Б.Мөнхболд
Өчигдөр 16 цаг 54 минут

Нийслэлийн давж заалдах шатны шүүх МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг маргааш шүүн хэлэлцэхээр болжээ.  

Д.Янжинхорлоог бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бусдын үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгасан бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Г.Өлзийбаяр, Г.Ичинхорлоо нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж буй аж. 

Тодруулбал, Д.Янжинхорлоог Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах хадам ээж болон нөхрийн дүүгийн 17 тэрбум төгрөгийн үнэ бүхий зургаан давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн хохирогч тал буруутгасан аж. Хадам ээжийнхээ нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, өөрийн эзэмшилд шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон байна. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татжээ.  

Дээрх хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал давж заалдсан аж. Уг шүүх хурлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх олон нийтэд нээлттэй хэлэлцэх юм.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.182
    21 цагийн өмнө

    Хүүгээ үхэнгүүт нь үлдсэн эхнэр 3 хүүхдээс нь хөрөнгийг нь булаах гэсэн хадамууд увайгүй бузар санаагаа хуультай нийлж хэрэгжүүлэх гэж үхэлдэж бна ш д

    Хариулах
  • 59.153.87.22
    Өчигдөр

    Ийм жудаггүй хүнээр хуулийн хичээл заалгаж бгаа оюутнууд хэцүүеэ

    Хариулах
  • 103.57.93.186
    Өчигдөр

    Улсын. буртгэлийн ЕГ- ханыг сайн шалгах хэрэгтэй. Бичиг баримтын луйвар эд нар их хийж байгаа.

    Хариулах
  • 103.57.93.141
    Өчигдөр

    Өнчин хоцорсон үр ач нартайгаа хөрөнгө булаацалдахаасаа ичээсэй. Авч үхэх үү тэр хадам

    Хариулах
  • 66.181.160.117
    Өчигдөр

    Энэ талийгаач нөхрийнх нь хөрөнгө гээд байгаагүй бил үү? Үр хүүхэд хань ижилд нь үлдээдэг шууд хуультай болох хэрэгтэй.

    Хариулах
  • 59.153.112.114
    Өчигдөр

    Солонгос кино цаашаа юм болжээ

    Хариулах
  • 202.179.18.211
    Өчигдөр

    IIM BAGSHIIN SHAVI NAR BOL IREEDUI TOD BOLLOO SHUU

    Хариулах