Рэппэр Шон Конбс буюу Пафф Даддигийн хэргийн шүүх хурал өнөөдөр /Монголын цагаар 22.00 цагэт эхэлнэ/ болно. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өчигдөр шүүгчид өршөөл үзүүлэхийг гуйсан захидал бичжээ.
Тэрбээр захидалдаа “Өмнө нь хар тамхинд донтож “замаа алдсан” байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, уучилж өршөөхийг хүссэн байна”. Бруклины шоронд 13 сар хоригдсон нь түүний замаа эргэж олоход нь тусалсан, тиймээс дахиж алдаа эндэл гаргахгүй гэх агуулгыг тэрбээр захидлаараа илэрхийлсэн байна.
Түүний хувьд үйлдсэн нь тогтоогдсон хэрэг нь 20 жилийн ялтай, Прокурор харин багадаа 11 жил ял өгөх санал гаргасан. Пафф Дадди болон өмгөөлөгчид нь харин энэ сарын сүүлээр суллагдахыг хүсэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна