Японы мэргэжлийн сүмо бөхөд Оорора нэрээр барилдаж байсан Анатолий Михаханов үйл явдал хөтөлдөг шинэ ажилтай болжээ.
ОХУ-ын Буриад улсаас мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны бөх тэрбээр Японд 19 жил амжилттай ажиллаж, амьдарч байгаад 2018 онд эх орондоо буцаж иржээ. Улмаар өнгөрсөн долоон жилд хөтлөгч мэргэжлийг эзэмшиж, улсдаа дээгүүрт орох алдартай, үнэтэй хөтлөгчдийн нэг болтлоо сайжирсан аж.
“Би баярын уур амьсгалыг таатай болгож, хүмүүс аз жаргалтай, инээд хөөртэй байхыг харах дуртай. Тийм байлгахыг хичээдэг” хэмээн Оорора хэмээх Анатолий Михаханов ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна