Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд энэ сарын 2-ны өдөр хээрийн түймэр гарчээ. Түймэрт 4-5 айлын хадлан өртөж, 10 мянга гаруй боодол өвс, 100 гаруй бухал, 2000 га талбай шатсан байна.
Түймэр Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг 5 дугаар баг, "Шар толгой" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ гарсан аж. Онцгой байдлын алба хаагчид түймрийн шалтгааныг машины яндангаас оч хаясны улмаас гарсан гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа юм байна.
6000-7000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд зөвхөн боодолтой өвсийг тооцоход 70 сая төгрөгийн хохирол учирчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна