Сүүлийн 10 жилд Швейцарийн мөнх цасны 25 хувь нь хайлжээ

Zuv.mn
16 цаг 17 минутын өмнө

Швейцарийн уулс дахь мөнх цасны 25 хувь нь сүүлийн 10 жилийн дотор хайлжээ. Тус улсын мөнх цасны байдалд мониторинг хийдэг байгууллага (GLAMOS) нь ингэж мэдээлсэн байна.

Улс орны бүх нутгийн хамарсан 20 байршил, 1400 мөнх цаст уулсыг судлаад ийм дүгнэлтэд хүрчээ.

Энэ жилийн долоо, наймдугаар сар халуун байсан тул тус улсын мөнх цасны 3 хувь нь хайлсан бөгөөд 2022 оны дээд үзүүлэлтэд дөхсөн гэж GLAMOS-ын тайланд бичжээ.

Хамгийн санаа зовоож байгаа нь, цас, мөс хайлах хурдац нэмэгдэж байгаа явдал аж.

GLAMOS-ын датагаар, 1970-аад онд Швейцарийн уулсын мөнх цасны 1.1 хувь нь л хайлж байсан бол 1990-2000-аад онд 10 хувиар буурч байсан аж.

Шинэ зуун гарснаас хойш тооцвол, эзлэхүүнээр 30 км3, талбайгаар 755 км2 мөнх цас хайлжээ.

Энэ янзаараа зууны төгсгөл гэхэд Швейцарийн мөнх цас бүрэн хайлж дуусах магадлалтай гэж GLAMOS байгууллагын дарга Маттиас Хусс ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна