ХАЛЗАНБҮРЭГТЭЙН СОНСГОЛЫН ҮР ДҮН: ​Хайгуул хийгээд цаашид дэмжиж ажиллах шийдвэр гарлаа

Х.Есү
2 цаг 25 минутын өмнө

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэй газрын ховор металлын ордын асуудлаар УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан билээ.

Сонсголд төсөл хэрэгжүүлэгч "Монголиан Рийр Ийрт корпорейшн"-оос гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам. Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Усны газар тэргүүтэй байгууллагын төлөөлөл, Төрийн бус байгууллага, нутгийн иргэд олон нийтийн төлөөлөл оролцож, төслийн талаар бодит мэдээллийг өгч, байр сууриа илэрхийлсэн байдаг.  

Тэгвэл “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрсдэлийг нарийвчлан судлах" сэдвийн хүрээнд явагдсан уг сонсголын тайлан гарч, "Хайгуул хийгээд цаашид дэмжиж ажиллах шийдвэр" гаргасан байна.  

Мөн,

1.Монгол Улсын газрын ховор элемент хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа
явуулах эрх зүйн орчин дахь тулгамдсан асуудал, хуулийн нийцлийг хангах,
давхардлыг арилгах талаар Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс санаачилга гаргах.
Тухайлбал: газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах,
гадаадын хөрөнгө оруулалт татахад саад учруулж, давхардал үүсгэж буй Ашигт
малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиудын хийдлийг арилгаж,
цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хууль
тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах;
2.Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсаны
дагуу Монгол Улсад эрдэс баялгийн салбарт газрын ховор элементийн хайгуул,
судалгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Халзан
бүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн
тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох
зэргийг харьяа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлага, төсөл
хэрэгжүүлэгч нар хариуцах;
3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулах,
геологи хайгуулд гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хамгаалах үүднээс хууль
хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоохоос бусад тохиолдолд хайгуул
судалгааны ажлыг тасралтгүй явуулахад харьяа төрийн захиргааны байгууллагаас
анхаарах шаардлагатай. Нөгөө талаас төслийн үйл ажиллагааны явц дахь байгаль
орчны нөлөөллийг тасралтгүй хянах, иргэдийн санаа зовоосон асуудлуудад
мэдээлэлтэй байх үүднээс харьяа төрийн захиргааны байгууллага, орон нутаг дахь
хяналт шалгалтын эрх бүхий нэгжүүд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион
байгуулах;
4.Төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн иргэд, төрийн захиргааны
байгууллагууд, мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн
талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болох, харилцан ойлголцлыг нэгтгэх үйл
ажиллагааг санаачилж зохион байгуулах;
5.Хайгуул судалгааны ажил дууссаны дараа Халзан бүрэгтэй ордын нөөцийн
тооцоолол, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн
нарийвчилсан үнэлгээ зэргийг харьяа яамд Мэргэжлийн зөвлөлүүдээрээ хэлэлцүүлж,
ордыг ашиглалтад бүрэн бэлтгэгдсэн эсэх, ашиглалтаас үүдэх экологи, эдийн засгийн
болзошгүй хохирлын талаар дүгнэлт гаргах шаардлагатай. Иймээс чиг үүргийн
төрийн захиргааны төв байгууллагууд газрын ховор элемент дээр шинжлэх ухаанд
суурилсан нарийвчилсан судалгаа, шинжилгээтэй байх, хангалттай мэдээлэлтэй
байх;

6.Халзан бүрэгтэй ордоос Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг
дээр “4.2.13. Уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд
үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө
оруулалтын дэвшилтэт хэлбэрүүдийг дэмжинэ” гэсэн зорилт туссан байдаг. Цаашид
энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус ордын түүхий эдийг
боловсруулахдаа баяжуулалт болон боловсруулалтын үйлдвэрийг ашиглан нэмүү
өртөг шингээсэн, эдийн засгийн тэлэлтийг дэмжих бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй;

7.Сонсголын үеэр төрийн захиргааны төв байгууллага, шинжээчдийн гаргасан
дүгнэлтүүдэд мэдээллийн зөрүүтэй ойлголтууд байгаа учраас цаашид төрийн
захиргааны төв байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн
ойлголт, мэдээлэлтэй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах;

8.Газрын ховор элементийн хүдэрт цацраг идэвхт уран тори бага хэмжээгээр
дагалдах байдлаар агуулагддаг бөгөөд бусад төрлийн ордуудад ч уран тори
агуулагдах явдал байна. Халзан бүрэгтэй ордын байгалийн цацраг идэвх нь тухайн
ордын хүдрийн олборлолт, баяжуулалт, гүн боловсруулалтад нөлөөлөхгүй. Гэхдээ
төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс цацраг идэвхийн нөлөөлөл технологийн процесст ямар
бүтээгдэхүүнд хэрхэн тархаж байгааг судлан, Цацрагийн аюулгүй ажиллагааны
дотоод дүрэм, Цацраг идэвхт хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулан,
Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллах;

9.Хүрээлэн буй орчин, ус, хөрс, хүн, малд цацрагийн шинжилгээ хийх чадавх
хангалтгүй байгаа тул Цацрагийн чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц,
лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутагт сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал гаргажээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.10
    57 минутын өмнө

    Хүрээлэн буй орчин, ус, хөрс, хүн, малд цацрагийн шинжилгээ хийх чадавх хангалтгүй байгаа тул Цацрагийн чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц, лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутагт сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал гаргажээ. гэсэн байх. Гэтэл түүнийхээ өмнө "Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, Цацраг идэвхт хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруул ан, Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллах;

    Хариулах
  • 103.212.162.49
    6 минутын өмнө

    Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж хэлэлцүүлэг хийгээгүй, химийн бодистой ус шаварын хаягдал гол нуурт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байхад ашиглах тухай ярьж болохгүй...

    Хариулах
  • 103.212.119.238
    47 минутын өмнө

    Энэ төр засаг Монгол улсын баруун аймгуудыг сүйрүүлэхээр шийджээ.

    Хариулах