Хуульч О.Батхүү "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" өргөдлийг санаачлан түүнийг 100 мянган хүн дэмжсэн юм. Тус цахим өргөдлийг Өргөдлийн байнгын хороо хуралдаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар түүнээс тодрууллаа.
О.Батхүү: Иргэд би өөрийнхөө байрыг хоёр нөхцөлд зарж байгаа. Нэг бол үнэхээр мөнгөний хэрэгцээ гараад, эсвэл зээлээр авсан байраа томруулах зорилгоор байраа зарахад улс дундаас нь хоёр хувь авч байна. Энэ шударга биш байна гэж байгаа.
Олон байртай, байрны бизнес хийж байгаа хүмүүс бол хоёр хувиа төлөх нь зөв гэж байгаа.
2024 оны сонгуульд орсон бүх нам эвсэл бүгд татвар бууруулна гэж амласан. Энэ бол улсын төсөвт үзүүлэх ачаалал тун бага. 50 тэрбум төгрөг гэдэг бол нэг яамны төсвийн 10 хувь. Олон улсын жишгийн хувьд хүн амьдарч байгаа байраа зарахад татвар төлдөггүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.211
Бусад орон үүнд ямар хамаа бна аа. Бусад орныхон байраа шатаавал чи дагаад байраа шатаах уу.
Хариулах